АВТОБУСНЫ УТААНЫ ТОРТОГЖИЛТЫН БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-08-21  

Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дугаартай захирамжуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 онд хийх хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний том оврын багтаамж бүхий автобуснаас ялгарах утааны тортогжилтыг бууруулах, Монгол Улсын “Автотээврийн тухай”, “Агаарын тухай” хуулиудын хэрэгжилт, техникийн бүрэн бүтэн байдал, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Тээврийн газартай хамтран 2017 оны 08 дугаар сарын 1-4, 15-ны өдрүүдэд шугам замд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 17 аж ахуйн нэгж, байгууллагын 434 том оврын багтаамж бүхий автобус хамрагдсан бөгөөд тэдгээрийн 180 автобусны утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээ нь “Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014:2009 улсын стандартын 5.2-т заасан хэмжээнээс хэтэрсэн байсан тул илэрсэн зөрчлийг арилгуулах, техникийн үйлчилгээ, тохиргоо хийж, 08 дугаар сардаа багтаан техникийн хяналтын үзлэгт хамруулах талаар 15 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, “Зөрчлийн тухай” хуульд заасны дагуу 4 аж ахуйн нэгжид тус бүрд нь 150.0 мян.төг /нийт 600.0 мян.төг/-ийн торгууль ногдуулж, барагдуулав.

Аж ахуйн нэгж, байгууллагууд зөрчлийг арилган техникийн хяналтын үзлэгт хамруулж байгаа бөгөөд 42 автобус хамрагдсанаас 41 автобус үзлэгт тэнцсэн дүнтэй байна. Гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?