ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗОРЧИХ КАРТЫН ЗАХИАЛГЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2017-08-21  

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн оюутны хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн олгох, сунгах талаар нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л. Буюнтогтох, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг,  “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар өнөөдөр мэдээллээ.

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгох юм. Тиймээс 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөнө. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.

Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэх аж. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна. Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол ирэх сарын 1-8 хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөөд авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд явагдана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?