МОНГОЛ, БНСУ-ЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГИЙН УУЛЗАЛТ 9 -Р САРЫН 21-НД СӨҮЛ ХОТНОО БОЛНО

2017-08-21  

Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны багийн 3 дугаар уулзалт 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.

Уулзалтад монголын талыг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд, БНСУ-ын судлаачдыг Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэн /KIEP/-гийн дэд ерөнхийлөгч Ли Жэи Ионг нар ахлан оролцож, судалгааны ажлын явцын талаар харилцан танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-ын судлаачдыг хүлээн авч уулзаж, судалгааны ажлын явц, болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцов.

Хамтарсан судалгааны багийн дараагийн уулзалт 9 дүгээр сарын 21-ний өдөр Сөүл хотноо болно.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?