ЦАГДААГИЙН АХЛАХ ДЭСЛЭГЧ Э.ХАТАНБААТАР, ДЭД АХЛАГЧ О.ХИШИГ-ЭРДЭНЭ НАР 200 ГАРУЙ АЙЛ, ӨРХИЙГ ГАЛЫН АЮУЛААС АВАРЧЭЭ

2017-08-21  

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулаас хүний амь нас аварсан баатарлаг, буянтай үйлс бүтээлээ.

Алба хаагчид 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед шөнийн 02:40 цагт “СХД-ийн 18 дугаар хороо ... байрны ... тоотод манай охиныг зодсон байна” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шуурхай очиход уг дуудлага өгсөн байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхарт гал гарч байжээ. Цагдаагийн ахлах дэслэгч Э.Хатанбаатар МШУТ-ийн 105 дугаарын утсанд дуудлага өгч, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Хишиг-Эрдэнэ орцны хаалга кодтой, түгжээтэй байсан болохоор гараашаар нь дамжин орж хаалгыг дотроос нь нээж, алба хаагчид хамтдаа ороод, гал гарч байгаа айлд орж 43 настай, иргэн Г-г угаартсан байдалтай, ухаан алдсан байсныг гадаа гаргасан байна. Мөн тус орцны гурваас наймдугаар давхар хүртэлх айл өрхүүдийг сэрээж, галын аюулаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархал илэрхийлье.

 

 

Эх сурвалж : Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?