МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВЭР ЭРС НЭМЭГДЖЭЭ

2017-08-22  

Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос Дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулсны үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тухайлбал, Хятадаас Европ руу дамжин өнгөрөх буухиа галт тэрэг 4 дахин нэмэгдсэн байна.

Энэ нь дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн тарифт 15 хувийн, шилжүүлэн ачилтын тарифт 66 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасантай холбоотой бөгөөд үүнийг хилийн өртөөн дээр галт тэрэг солилцох, шилжүүлэн ачих технологит хугацааг багасгасан нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо “Транзит Монгол-2017” Олон улсын форумыг зохион байгуулснаар Хятадын холбогдох төрийн байгууллагууд, ачаа илгээгч, хүлээн авагчдад Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, хил дамнасан тээврийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон талаар мэргэжлийн байгууллагууд онцолжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?