“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

2017-08-23  

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн өнөөдөр буюу /2017/08/23/ -нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 8 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд болсон Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний 3 дахь удаагийн уулзалт болон 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Москва хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Үндэсний дарга нарын уулзалтын үр дүнгийн талаар мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израил Улсад айлчлах, 2017 оны 8 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо болох Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII дугаар уулзалтад оролцох талаар болон 2017 оны 8 дугаар сарын 22-23 өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.Моргуловын айлчлалын талаар тус тус мэдээлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийх бэлтгэлийг ханган ажиллаж байгааг хэллээ. “Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд гадаадад оршин суугаа иргэдийн талаар сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулав.

 

Эх сурвалж : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?