СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХОЁР ЖУРАМ БАТАЛЛАА

2017-08-24  

“Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа. Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм.

Соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх журмын төсөлд үзлэг, тооллого хийхэд бэлтгэх, зохион байгуулах, дүн мэдээлэл тайлагнах, үзлэг тооллогын баримтын бүрдэл, түүнийг хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгож, үзлэг тооллогын комиссын эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.

“Түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам” хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна. Тухайлбал, лиценз хүссэн өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, лиценз олгох, хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, лицензид хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгож, лиценз эзэмшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?