ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛДЫГ ОГЦРУУЛБАЛ ИРГЭД ОЛНООРОО ДЭМЖИНЭ

2017-08-24  

Хотын дарга Су.Батболд, түүний "сулхан" багийн амьдралгүй шийдвэр ард иргэдийг бухимдуулж байна. Иргэдийн гомдол тасрахаа больсон учир Хотын даргыг ерөнхий сайд дуудан уулзаж, шийдвэрээ эргэж харах чиглэл өглөө. Тэр амьдралаас тасарсан бололтой. Амьдрал мэдэхгүй, бодит амьдралаас "тасарсан" учир "хий хоосон" муйхарлаж суугааг нь иргэд шүүмжилж эхлэв. Хотын дарга болсноос хойш дорвитой ямар ажил хийснийг иргэд огт санахгүй байна. Өвөлд нь утаатай өвөлжсөн. Өвчинд ээрэгдсэн. Зундаа хогийн ургамал зэрлэгэндээ баригдсан гудамж талбайтай л зусав. Хэдэн өдөр дараалан орох бороонд хот усанд автав. Ямар ч оновчтой шийдвэр, гаргалгаа алга.

Ганц зүйл сэдсэн нь буруутав. Тэр нь зүүн эргэхийг хориглох шийдвэр. Тэр нь ямар ч судалгаа, үндэслэлгүй шийдвэр болох нь батлагдав, илрэв. Хотын төв замын гол гол уулзварын зүүн тийш эргэх хөдөлгөөнийг боосон шийдвэр гаргаснаар түгжрэл гэдэг ийм юм байдаг юм гэдгийг жинхэнэ утгаар нь ард иргэддээ мэдрүүлэх ажлыг Су.Батболд санаачилжээ гэж дүгнэхэд хүргэв. Иргэд Засгаа нурааснаас, хотын даргаа огцруулсан нь дээр үзэх болжээ.

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тэгшээ:бат-үүлийг муу хэлээд байсан яасан. харин ч сайн ажилласан шүү. 2017-08-24
Zochin:SARAMSAJ BNA TANII UMNUUS INGEJ IRGEDEE CHANGALAH GEJ DEE 2017-08-24
иргэн:Шөнийн гудамж. Цэрэндоржийн гудамж. Зүүн эргэх гээд олон юм бий. Хангалттай огцрох шалтгаан бий. 2017-08-24
иргэн:Шөнийн гудамж. Цэрэндоржийн гудамж. Зүүн эргэх гээд хангалттай 2017-08-24
иргэн:Шөнийн гудамж. Цэрэндоржийн гудамж. Зүүн эргэх гээд хангалттай. 2017-08-24
na:Hotiin dargiin songuuliig yavuuliya Bat-Uul n deer uym bna 2017-08-25
Дорж:Их дэлгүүрийн урд талбайг нийтийн жорлон болгож байгаа эь огцороход хангалттай. Энэ хотын өнгө үзэмжийг бузарласан ашиг харсан муу шийдэл. Энд дэлгүүр байх нь илүүдэл бөгөөд шаардлаггүй. 2017-08-25
зочин:Энэ хөдөөний гар яаж хотын амьдралыг ойлгох юм ядаж гадаадад сурч үзсэн биш 2017-08-25
Ghhhh:Batuul darga shig bj chadahgui ni todorhoi bolchihloo. Ogtsruul 2017-08-25
Золжаргал:Шилжилт хөдөлгөөнйийг зогсоож яндангийн тоог нэмээгүй учраас хотын дарга огцрох ёстой 2017-08-25
Жагаалаа:Уулзваруудыг засаж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн. 2017-08-25
Жагаалаа:Уулзваруудыг засаж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлсэн хотын дарга огцрох ёстой 2017-08-25
Шагай:Нийтийн тээврийг цахим хэлбэрт шилжүүлж 45-90 сая төр-р орлого нэмэгдүүлсэн хотын дарга огцрох ёстой 2017-08-25
Алтаншагай:Туул голоос хайрга олборлолтыг зогсоосон хотын дарга огцор 2017-08-25
Маадай:Яармагийн 2 гүүрийг гадны хөнгөлөлттэй зээлээр бариулж байгаа хотын дарга огцор 2017-08-25
Түмээ:7 Тэрбум төгрөгөөр хогны ногоон уут тараагаагүй хотын дарга огцороочээ хаха 2017-08-25
Түүмка:1500 ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй нь өндөр үнээр иргэдэд зарсан /1300-г түрээслүүлэн суугаа/ бат үүл шиг түц зараагүй хотын дарга огцор 2017-08-25
Түлээ:Богд уулыг гадныханд зараагүй хотын дарга огцор 2017-08-25
Батука:Хүүдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендэр өгч олон айл орох оронгүй болгоогүй хотын даргыг огцруулья 2017-08-25
Су:280 сая $-ын концессийн гэрээгээр хотынхоо захиргааны байрыг зараагүй су.батболд огцор 2017-08-25
Су.:3-р эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, СХД-ийн эмнэлэгийг тохижуулсан хотын захирагч су огцор 2017-08-25
Тэвэрчин:Шөнийн тээврийг 01:30 хүртэл явуулж эхлүүлсэн дарга хотоосоо яв 2017-08-25
Хотын дарга:Налайх дүүргийн замын өргөтгөл шинэчлэл хийж 4 эгнээ зам ашиглалтанд оруулсан хотын дарга юу ч хийхгүй байна 2017-08-25
ИПотек:Нэн түрүүнд агаарын бохирдол ихтэй I, II-р бүсийн айлуудын ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА 30%-г нийслэлээс гаргуулахаар болсон хотын дарга болиочээ 2017-08-25
Хахаха:6 буудалд төрийн үйлчилгээний нэгдсэн цэг байгуулж ЧД-13 хороо, СБД-10 хороо, БЗД-2 хорооны нийт 231,000 иргэнд төрийн үйлчилгээг ойртуулсан хотын дарга юу ч хийгээгүй хахаха 2017-08-25
Ажил:29-р тусгай сургуулийн барилгын зөвшөөрлийг цуцалж хүүхдүүдэд газрыг буцаан өгсөн хотын дарга ажил хий 2017-08-25
Эмнэлэг хаха:Налайх дүүрэгт гадны санхүүжилтээр 50 ортой хүүхдийн эмнэлэг бариулж байгаа хотын дарга эмнэлэг барь хаха 2017-08-25
Хотын дарга болио:Иргэдийн ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх гэж 180 гаруй байршилд орц гарцыг нээсэн хотын дарга болио 2017-08-25
Огцруулах уу:Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэл авто замын өргөтгөл шинэчлэл хийж ашиглалтанд оруулсан хотын дарга огцор 2017-08-25
Элгийн сайт вэ:СБД-ийн 2-р хорооны хүүхдийн тоглоомын талбайд эхлэсэн барилгын ажлыг зогсоож тоглоомыг талбайг хүүхдүүдэд эргүүлэн өгсөн хотын дарга зам чөлөөл 2017-08-25
Хохо:2-7 хоногт гадаа оочерлон хонож бүртгүүлдэг байсан цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулж хялбар болгосон хотын захиргаа буруутай хяхя 2017-08-25
Ххи:2016 оны 11 сард нийтийн эдэлбэр газар барилгын зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан хотын дарга иргэдээ бодоо хахахаххаа 2017-08-25
Хот:2017-09-01 гэхэд 10ш ЕБС, 13ш цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулж байгаа хотын даргаа огцоруулья 2017-08-25
ХРэ:Сүхбаатарын талбай, Цэцэрлэгт хүрээлэн, Зайсангаас өөр үзэх очих газаргүй байсан иргэдийгээ Шөнийн гудамжтай болгосон батболдыг болиулья хаха 2017-08-25
timur:zuun gar ergekhgui baigaag boliulya 2017-08-25
timur:zuun gar ergekhgui baigaa shiidveree ergen harsan deer baikhaw 2017-08-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?