Ийм нэгэн явган яриа ордны хавиар исгэрэх болов. Гантулгын "хаасан" гэх хэргийг сэргээж эхэлсэнтэй уялдан ийм жиргээ ордноор таржээ. Гантулгыг хаацайлах УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг ч ёс зүйн хороогоор оруулж шийдвэрлүүлэхээр зэхэж байна.
Гантулгын хувьд холбогдох хэргийн материалыг устгасан гэж хуульч Ичинноров үзэж буй. Хэргийг сэргээсэн тохиолдолд Гантулга хүчин үйлдсэн нь тогтоогдох нотлох баримт материал хангалттай бий гэдгийг ч Ичинноров дурдаж байна.
Ийнхүү Гантулгын хувь заяа УИХ-ын ёс зүйн хорооны шийдвэрээс хамаарах болов. Хэрэв ёс зүйн хороо Гантулгыг шалгуулах нь зүйтэй гэж үзвээс УИХ-ын хамгийн залуу гишүүний хувь заяа хаашаа ч эргэж мэдэх нь. Түүний орыг залгах, үүссэн боломжийг ашиглан "ИХ" улс төр лүүгээ эргэн орох Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ү.Хүрэлсүх нар тэсэн ядан хүлээж байна гэж улс төр судлаачид дүгнэж байна.
Д.МАНДАХ