Х.БАТТУЛГА ӨРТЭЙ БАЙХ ДУРГҮЙ УЧИР ТҮҮНИЙГЭЭ ТӨЛЖ ЭХЭЛЖЭЭ, ГЭХДЭЭ...

2017-08-28  

Өртэй хүн өөдөлдөггүй. Энэ утгаар нь үзвэл Монголын бүх хүн, тэр дундаа Монгол улсын ерөнхийлөгч ч өртэй. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ "өр тавьсан" байна. Тиймээс өрөө нимгэлэхийн тулд өөрийгөө дэмжсэн, сурталчилгааны багт нь ажилласан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, компанит ажлыг нь амжилттай зохион байгуулсан хүмүүсдээ хариу барьж эхэлжээ.

Түүний сонгуулийн штабад л ажилласан хүмүүс ерөнхийлөгчийн тамгын газарт орон тооны болон орон тооны бус ажилд томилогдох хүрээлэлд багтсаныг олон нийт ажиглаж сууна. Энэ бол Баттулга ерөнхийлөгчийн өнөөдөр хийж чадаж буй зүйл. Гэхдээ түүнийг ард түмэн дэмжээгүй бол тэр Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй байсан. Ард иргэддээ; Оффшорын мөнгийг эх орондоо оруулж ирнэ, оффшорчидтой хатуу тэмцэнэ, олигархи бүлгийн хууль бус аргаар олсон өмч хөрөнгийг нь улсдаа эргүүлэн авна, Монголын баялгийг цөлмөгч З0 гэр бүлтэй эвлэрэхгүй тэмцэнэ, ард иргэдээ сайхан амьдруулна гэж гэж хэлсэн. Ингэж хэлж тэр иргэдийн дэмжлэг авч сонгогдсон. Энэ бол ард иргэддээ тавьсан Баттулга ерөнхийлөгчийн өр. Харин энэ өрөө хэзээ төлж эхлэх бол гэдгийг Монголын иргэд Баттулгаас хүлээж байна. Баттулгын эхний алхмыг нь ажиглахад, монголын улс төрчдийн нийтлэг алдааг давтаж эхэллээ. Энэ бол сонгуулийн үеэр өөрийн багт ажилласан хүмүүсээ янз бүрийн шатны албан тушаалд "шагналын зарчмаар" томилдог томилгоо юм. Шагналын томилгоо улс орны хөгжилд юу авчирсныг тайлбарлах шаардлага алга.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
unshigch :ene yu ch chadahgui 2017-08-29
zochin :hudlaa yarij chadna sh dee 2017-08-29
зочин:Баттулга еронхийлогч ард тумнийг л 2 хувааж талцан хэрэлдуулж ажлаа эхэллээ одоо бохоо узээд л явж бна даа 2017-08-29
АН:АН -ын дарга нар сонгуульд ажилласан хүмүүсээсээ зугатаад Хөвсгөлд очиж С.Эрдэнийн баазад нууцхан найрласан байгаа юм. АН -ын аминчхан дарга нар цэргүүдээсээ ичих ёстой. Одоо ойрдоо сонгууль байхгүй учраас ингэж зугатаж аминчхан найрлажээ. 2017-08-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?