ТАКСИНЫ ЖОЛООЧИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН НОЦТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2017-08-29  

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид таксины жолоочийн амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна.

Таксинд явахаар гараад сураггүй болсон иргэн О-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж байжээ. Гэтэл иргэн О-ын жолоодож явсан автомашиныг өөрийгөө А гэж танилцуулсан 20 орчим насны эмэгтэй хүн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд зарах гэж байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж сэжигтэй этгээд 1999 онд төрсөн О, 2001 онд төрсөн Т, А, М, нарын Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Шалгалтын явцад дээрх сэжигтэй этгээдүүд нь таксины жолооч О-ын машинд гар өргөн сууж, хотын төвөөс зайдуу аваачин жолоочийн амь насыг хохироосон нь тогтоогдсон байна. Уг гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?