ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДСАН БАЙДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-08-29  

2017-2018 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 25, төрийн бус өмчийн 8 нийт 33 сургууль, төрийн өмчийн 45 цэцэрлэг, төрийн бус өмчийн 57 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 44000 гаруй сурагч, цэцэрлэгт 23532 хүүхэд хамрагдахаар бүртгэгдээд байна.
Энэ хичээлийн жилд 1 дүгээр ангид 5652 хүүхэд шинээр сурагч болохоор бүртгүүлээд байгаа бөгөөд 11 сургуулийн 129 бүлгийн 4810 сурагч 3-р ээлжинд хичээллэх төлөвтэй байна.
Дүүргийн хэмжээнд огт сургууль, цэцэрлэггүй 2 хороо /5,26 дугаар хороо/, төрийн өмчийн цэцэрлэггүй 6 хороо /5,20,23,26,28,29 дүгээр хороо/, төрийн өмчийн сургуульгүй 14 хороо /4,5,7,10,14,20,23,26-32/ байгаа нь сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийг ихэсгэж, 3 ээлжинд хичээллэх нөхцөл болж байна. . .
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 112, 113, 80, дугаар цэцэрлэгүүдэд сантехникийн засвар хийгдэж дууссан, 81 дүгээр цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг тохижуулан засварлаж дууссан байна.


118,188, 244 цэцэрлэгийн өргөтгөл болон шинэ барилгуудад улсын комисс ажиллаж хүлээн авч, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. 228 дугаар цэцэрлэг, 104 сургуулийн өргөтгөлийн барилга, 42 дугаар сургуулийн спорт заалны хана шалны засварын ажил удааширалтай байна. 
65-р сургууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах зориулалтын орчин нөхцөл бүрдүүлэх барилгын засварын ажил дууссан. 


Сургууль цэцэрлэгүүдийн ундны усны стандартын шаардлага хангасан байдалд дүгнэлт өгөх зорилгоор сорьц авч НМХГ-ын Төв лабораторит хүргүүлэн ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн багш ажилласагдыг нэгдсэн журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, цэвэрлэгээ үйлчилгээ болон мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл, шавжгүйтгэл хийлгэх, завсар үйлчилгээг бүрэн хангуулж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?