АЗИЙН АВТО ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

2017-08-30  

ОХУ-ын Улаан-Үүд хотноо энэ сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж буй "Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын асуудлаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын зөвлөлдөх уулзалт эхэллээ. Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Тус уулзалтаар Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын Москва хотноо байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн хүрээнд харилцан шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, олон улсын автотээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг өргөжүүлэх замаар бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, автотээврийн салбарын нэгдсэн уялдаа холбоог бий болгох, технологи, үнэ тариф, холбогдох баримт бичиг, стандарт шаардлагыг уялдуулах, хилийн хяналт, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хялбарчлах, эдгээрийг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдэх арга замын талаар хэлэлцэж байгаа юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЗТХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?