ГЭРТЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЭМ ХАДГАЛЖ БАЙСАН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

2016-03-15  

“Манай хөршийнх гэртээ их хэмжээний эм хадгалж байна” гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гарагт иржээ. Дуудлагын дагуу шалгахад, 54 настай иргэн У гэдэг эмэгтэй эмийн сан ажиллуулахаар 43 нэр төрлийн эмийг Эм ханган нийлүүлэх төвүүдээс урьдчилж аваад, хадгалж байсан аж. Тэрээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ ЭМСЯ-нд өгсөн гэнэ. Дээрх эмнүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд орсон, хадгалалтын горим зөрчсөнөөс үүдэн чанар нь өөрчлөгдсөн, эсэхийг тогтоохоор мэргэжлийн байгууллагад дээжээс хүргүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгаж байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?