ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2017-08-30  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Хэлэлцүүлгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Н.Бямбадорж, тус газрын хуулийн мэргэжилтэн Ч.Тэрбиш нар удирдан явуулсан юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлж, сэдэв тус бүрийг танилцууллаа.Дээрх зургаан сэдвийн танилцуулга хийгдсэний дараа алба хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 200 орчим алба хаагч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?