ДААТГАЛЫН КОМПАНИЙ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН БҮТЭЦ, ХУВЬЦААТ КОМПАНИЙ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ

2017-08-30  

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаан өнөөдөр болж, 10 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар, “Миг даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн дүнд тооцогдсон халаасны хувьцааг эзэмшиж буй хувьцааны тоонд хувь тэнцүүлэн худалдан авахыг хувьцаа эзэмшигчдэд зөвшөөрсний зэрэгцээ зарим хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо хувьцаагаа худалдах, бэлэглэхийг зөвшөөрч, бүртгэлийг шинэчлэхээр боллоо.

Мөн “Дархан зочид буудал” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 89 453 ширхэг хувьцааг 100 хувааж нэг бүр нь 1.0 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 8 945 300 ширхэг энгийн хувьцаа болгон хуваахаар шийдвэрлэлээ. Ингэснээр хувьцааны хоёр дахь зах зээл дэх эргэлт нэмэгдэж, хөрвөх чадвар сайжирна гэж үзэж буй юм.

Түүнчлэн хуралдаанаар, зарим хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл шинээр олгох болон хугацааг сунгах, орон нутагт ажиллах банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох асуудлуудыг шийдвэрлэсний зэрэгцээ “Мега марз”, “АА Аперейзал” ХХК-уудын даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.

 

 

Эх сурвалж : СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?