АВТОМАШИН ХУЛГАЙЛАН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2017-08-31  

2017 оны 8-р сарын 30-ний Лхагва гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 390 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 283 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 6 хүн гэмтэж, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Нийт гэмтэж бэртсэн хүний 2 нь 11-18 насны хүүхэд ба явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа.

Мөн цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийн хүрээнд Suzuki Swift маркийн автомашиныг иргэн И нь хулгайлан замын хөдөлгөөнд оролцож байх үед нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагч илрүүлэн саатуулсан байна.
Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 6, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.
Тухайлбал: Дорноговь аймгийн Айраг сумын нутаг асфальтан замд T.Crown маркийн автомашин Howo ZZ-4257 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 41 настай Б, 40 настай С, 6 настай Б нарын 3 хүний амь нас хохирсон хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?