ХОТЫН ДАРГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨВ

2017-08-31  

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийслэлийн удирдлагууд онцгой анхаарахыг хэлээд, 9 дүгээр сард хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөлийн ажлыг мөн хийхээр төлөвлөж байна.

Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,
  • Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,
  • Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,
  • Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,
  • Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:элдэв юм зохиох шаард****гүй л юмсан даа. Төв замуудад нийтийн тээврийн автобуснаас бусад автомашин түр зогсолт хийхийг бүрэн хориглоод замын цагдаа нараар мөрдүүлчих. Замын цагдаа нараа гагцхүү дүрэм зөрчиж байгаа жолооч нарт торгуулийн хуудсыг элдэв тайлбар, танил тал харалгүйгээр өгч торгуулийг барагдуулах үүрэг өгчих. Хөдөлгөөн зохицуулах гэрэл дохиотой зэрэгцүүлэн цагдаа зохицуулахыг болиулчих. Дарга нарын унаа машин нийтийн журмаар хөдөлгөөнд оролцдог болгочих. Тэгээд хар. 2017-08-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?