УИХ-ын залуу гишүүдийн нэг Н.Учрал гайхшаа баржээ. Түүний хувьд МАН гэдэг нам бол идеал байсан гэнэ. Тиймээс ч энэ намыг сонгож элссэн гэдэг. Гэтэл нам доторхи өнөөгийн зөрчил, хагарал нь энэ намын үнэт зүйл алга болжээ гэж түүнийг бодоход хүргэсэн гэж тэр хэллээ. Нөгөө эв нэгдэл, нягтралтай, асуудлаа дотроо шийдэж чаддаг үнэт зүйлс бүхий нам нь асгасан будаа шиг тал тал тийшээ урсахыг хараад, -Ямар үнэт зүйлстэй намд би элсчихвээ ? гэж өөрөөсөө асуусан байна. Хариултаа олж чадахгүй мухардахдаа, чин сэтгэлээсээ гутарсан байна, Н.Учрал гишүүн.
Д.МАНДАХ