ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-08-31  

Эрүүл мэндийн яамнаас  өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа өглөө. Энэ асуудалд бүх нийтийн оролцоог хангах нь зүйтэй гэж үзэн, УИХ-аас тогтоол гаргасны дагуу өнөөдөр орон даяар хэлэлцүүлэг явагдаж байна. Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, нийгмийн зөвшилцөл, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон, төрийн тогтолцоо, засаглалын зарчмыг тодорхойлсон суурь хууль учраас түүнд өөрчлөлт оруулах асуудал өнөөдөр хамгийн чухал үйл хэрэг болсныг оролцогчид онцоллоо. Нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны албан хаагчид болон харъя 16 газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөллүүд  оролцлоо.Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, тэдгээрийн үзэл баримтлал, холбогдох судалгаа болон гарах үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа. Төсөлд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, мөн Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх хэмжээ, зааг ялгааг тодотгосон, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн бүтцийг шинэчилсэн тодорхой өөрчлөлтүүд орохоор тусгасан байна. Төрийн албаны хараат бус, тогтвортой, мэргэшсэн байх зарчим, төрийн хяналтын тогтолцоо, УИХ-ын хянан шалгах чиг үүрэг гэх мэт олон чухал асуудлыг нарийвчлан тусгажээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЭМЯ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?