ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

2017-08-31  

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэд дарга Б.Даажамба тэргүүтэй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүд монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн компанийн болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Оролцогчид Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журмын төслийн хэлэлцүүлэгт саналаа илэрхийллээ.

Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Америкийн худалдааны танхимын гишүүн компаниудын төлөөллүүд журам боловсруулж буй нь цаг үеэ олсон асуудал гэлээ. Хөрөнгө оруулагч компани аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэж хариу өгөх хугацааг богино байлгах, аливаа маргаан шүүхийн шатанд очихоос урьдчилан сэргийлэх чадамжтай байх хэрэгтэй. Мөн хамгийн их хүндрэл бэрхшээл, үл ойлголцол үүсгэдэг төрийн мэдлийн байгууллагуудтай харилцах харилцааг зохицуулах боломжийг тусгаж өгөх ёстой гэлээ.

Журмын төслийг боловсруулсан ажлын хэсэг өнөөдрийн хэлэлцүүлэгт яригдсан саналуудыг нэгтгэн боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах юм байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл нь Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журамтай болсноор аливаа маргаан асуудлыг нэг шугамаар шийдвэрлэх боломжтой болох юм. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдснаас хойшхи хагас жил орчим хугацаанд 80 гаруй өргөдөл гомдол ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?