МАРГААШНААС БУЮУ 09 САРЫН 01-НЭЭС ЭХЛЭН НИЙТИЙН ТЭЭВРИЙН 9 ЧИГЛЭЛИЙН ЗАМНАЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ХУУЧИН ЗАМНАЛААР ЗОРЧИХООР БОЛЛОО

2017-08-31  

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөлт оруулж хуучин замнал /8-р сарын 15-наас өмнө явж байсан чиглэл/-ын дагуу явуулахаар боллоо. Үүнд:

Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”

Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”

Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”

Ч:53 “Яармаг-МУБИС”

Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”

Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”

ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард кино театр”

ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС”

Иймд эдгээр чиглэлүүдээр зорчдог иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ. 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?