ЦЭРГИЙН ИНЖЕНЕР, ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЯПОН УЛСТАЙ ХАМТАРНА

2017-09-01  

Монгол, Японы Батлан хамгаалах яам хоорондын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт  Монгол Улсын Батлан хамгаалах яаманд боллоо. Зөвлөлдөх уулзалтад Монгол талаас БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж нарын албаныхан, нөгөө талаас Японы Батлан хамгаалах яамны Бодлогын газрын гадаад харилцааны асуудал эрхэлсэн ерөнхий захирал О.Изава нарын албаныхан оролцож хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Тухайлбал, 2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд "Харилцан ойлголцох санамж бичиг"-т гарын үсэг зурснаар батлан хамгаалах салбарын харилцаа шинэ түвшинд гарсныг онцлоод цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн инженер, цэргийн эмнэлэг зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж байгаа. Ялангуяа цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн хоёр чиглэлд амжилттай ажиллаж байгаа гэлээ. Мөн Японы Батлан хамгаалах яамны Бодлогын газрын гадаад харилцааны асуудал эрхэлсэн ерөнхий захирал О.Изаваг энэ сарын 29-нд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзсан. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын зэрэг бүхий л салбарт хурдацтай хөгжиж байгаагийн дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгааг онцолж байв.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?