ХОТЫН ДАРГА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР БОЛЛОО

2017-09-01  

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт яваалдаг ганц цэцэрлэг болох нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас  2013 онд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан байдаг. Уг цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төсөл хийгдээд байх үед БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгосон юм. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Ингээд 5 жилийн хугацаанд “Өнөр бүл” төвийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн сувилал, яслийн  10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай. Нийслэлийн засаг даргын хувьд миний бие нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нартай ярилцаж 2018 оны нийслэлийн эсвэл улсын төсөвт энэ асуудлыг тусгуулж, ирэх онд цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах болно гэдгээ амалж байна.” гэлээ.  Мөн цаашдаа энэ төрлийн үйлчилгээ явуулаг сувилал, яслийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа хотын дарга илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?