Сүүлийн үед эцэг эхчүүд үр хүүхдээ анхаарахаа больжээ гэхэд болно. Харгалзах том хүнгүй бага насны хүүхдийг гэртээ цоожлон үлдээсэнээс болж галд өртөх, түлэгдэх, унаж бэртэн хохирсоор байна. Тухайлбал өчигдөр буюу 2017/08/31/-нд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд эмэгтэй 27 настай “О”-гийн охин болох нэг настай бяцхан охин 50 литрийн усанд унаж нас баржээ.
Тус хэргийг Чингэлтэй дүүргийн 2-р хэлтэс шалгаж байна. Ийм тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байгаа үйлдэлд эцэг эх хариуцлага хүлээх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Ц.ХИШГЭЭ