ГАЗРЫН ХЭВЛИЙН АШИГЛАЛТЫН МОНГОЛ-ОРОСЫН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2017-09-01  

Газрын хэвлий ашиглалтын Монгол-Оросын Ажлын хэсгийн хуралдаан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны уулзалтын танхимд болов. Уг хуралдааныг Монгол Улсын Уул уухай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын хэвлий ашиглалтын Монгол-Оросын Ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Г.Нандинжаргал, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, тус Ажлын хэсгийн оросын хэсгийн дарга Н.Р.Инамов нар даргалан зохион байгуулав.

Хуралдааны үеэр талууд ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивт хадгалагдаж буй 1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн тайлангийн хуулбарыг монголын талд шилжүүлэн өгөх нөхцөл, журмын талаар санал солилцож, “Геологийн мэдээлэл хүлээлгэн өгөх тухай” Хэлэлцээрийн төслийг эцэслэн байгуулав. Уг хэлэлцээрт монголын талаас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт, оросын талаас Байгалийн нөөц, экологийн орлогч сайд, Газрын хэвлийн асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн дарга Е.А.Киселев нар гарын үсэг зурав. “Геологийн мэдээлэл хүлээлгэн өгөх тухай” Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж, шийдлээ хүлээж буй геологийн судалгааны ажлын тайлангийн хувийг монголын талд хүлээлгэн өгөх эрх зүйн орчин бүрдэж байна.

Түүнчлэн хуралдааны үеэр талууд газрын хэвлий ашиглалтын салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлөв, 1:2 500 000 масштабын “Төв Ази болон түүнтэй залгаа газар нутгийн геологийн зургийн атлас” олон улсын төсөл дэх Монгол Улс, ОХУ-ын оролцоо, Үндэсний нөөц, баялагийн ангиллыг олон улсын тогтолцоотой нэгтгэх, уялдуулах асуудлаар нээлттэй санал солилцов.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Газрын хэвлий ашиглалтын Монгол-Оросын Ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Г.Нандинжаргал, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, тус Ажлын хэсгийн оросын хэсгийн дарга Н.Р.Инамов нар хуралдааны төгсгөлийн баримт бичиг болох хамтарсан Протоколд гарын үсэг зурж, газрын хэвлий ашиглалтын салбар дахь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

 

ЭХ СУРВАЛЖ:УУХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?