Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг хийж тус цогцолборын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэхтэй уялдуулан Авто тээврийн Үндэсний төв болон Монгол улсад импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ, оношлогоо, татвар, даатгал, банк, улсын дугаарын үйлдвэр зэрэг үйлчилгээг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэн үйл ажилагаагаа эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн үйлчилгээг 09 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Цагийн хуваарийг доорх хүснэгтээс харна уу.
Зогсоолын нэр |
хөдлөх цагууд |
||
САППОРО |
7:57 |
9:05 |
13:38 |
АВТО ХУДАЛДААНЫ ТӨВ |
8:32 |
13:05 |
17:35 |
/Тус цогцолборын үйл ажиллагаа Мягмар гарагт явагдахгүй тул тухайн өдөр нийтийн тээврийн үйлчилгээ явахгүй болно./ Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР