Германы Хамбург хотноо болж буй сонирхогчийн боксын ДАШТ-ий шийдвэрлэх тулаанууд явагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Д.Отгондалай хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангаад байсан юм. Манай тамирчин медалийн өнгө хувиргах тулаанаа Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъянтай хийж 5-0 ялагдлаа. Энэ удаагийн ДАШТ-нд Монголын дөрвөн боксчин оролцож МУГТ Д.Отгондалай хүрэл медаль хүртэж ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар хүрэл медалий төлөөх тулаанд ялагдаж тавдугаар байр эзлэсэн юм.
О.ДАШНЯМ