МУИС-ИЙН РОБОТЫН БАГ “ABU ROBOCON 2017 TOKYO” ОЛОН УЛСЫН РОБОТЫН ТЭМЦЭЭНЭЭС ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2017-09-04  

8 дугаар сарын 25-29 өдрүүдэд “ABU ROBOCON 2017” олон улсын робот зохион бүтээх тэмцээн Япон улсын Токио хотноо болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлөн МУИС-ийн ХШУИС-ийн Машин Оюуны лабораторийн роботын баг амжилттай оролцож, тусгай байрын “Toyota Award”- шагналыг  эх орондоо авч ирлээ. Машин Оюуны лабораторийн роботын баг өнгөрсөн 5 дугаар сарын 30 ны өдөр болсон үндэсний роботын тэмцээний ялагч болсноор Япон улсад зохиогдсон олон улсын робот зохион бүтээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авсан юм. Ингэснээр МУИС-ийн роботын баг Монголын ROBOCON тэмцээний түүхэнд 5 дахь удаагаа түрүүлж, хамгийн олон удаа аварга болсон баг болоод байгаа билээ.

“ABU ROBOCON 2017” олон улсын робот зохион бүтээх тэмцээн роботын технологиор тэргүүлэгч Япон, Хятад, Солонгос зэрэг нийт 19 орны 20-н баг оролцсоноос Веьтнам улсын баг аварга боллоо.

Талархал

Энэхүү тэмцээнд оролцох боломж олгож, дэмжсэн МУИС-ийн удирдлага болон ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэгт талархсанаа илэрхийлье.

Удирдагч:       ХШИУС-ийн ЭХИТ-ийн багш Ө.Батбаяр

Багийн ахлагч: Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан С.Бүдрагчаа

Гишүүд:

  • Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Г.Рэнцэн
  •  Электрон системийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Г.Мөнхзул
  •  Электрон системийн автоматжуулалтын 3-р курсын оюутан М.Билгүүтэй
  •  Электрон системийн автоматжуулалтын 2-р курсын оюутан Ө.Анаржин

 

 

ЭХ СУРВАЛЖ : МУИС-ХШУИС-ИЙН ЭЛЕКТРОНИК ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?