Энэ хүн хөрөнгөжсөн. Намын удирдлагууд хавтгайдаа хөрөнгөтнүүд болсон гэдэг яриаг жирийн гишүүд нь гаргадаг. Бүгд ч тийм биш байж болох. Гэхдээ л Сандуй хөрөнгөлөг, чинээлэг болсон. Түүний дүүгийн нэр дээр офшорт данс илэрсэн нь түүнтэй холбоотой эсэх асуудлаар тэр толруулга өгөхөөс зайлсхийж байна.
Тэр албан тушаалаа өгчихөөд шалгуулья гэж буй биш, хэвлэлээс зугтаж ажлаа өгсөн гэх таамаглал байна. Түүний тухай бид юу мэдэх вэ? Тэр юу бүтээсэн бэ, Монголын нийгэмд. Сайн мэдэхээс , тэр өнгөрсөн сонгуулиар НИТХ-ын даргын өндөр албан тушаалд очсон.
Өмнө нь "2012-2016 онд сөрөг хүчнийг төлөөлсөн НИТХ-ын гишүүн байсан. Тэгэхдээ МАН-ын Хотын Намын Хорооны дарга хийж ирсэн. Түүний өмнө нийслэлийн газрын албаны даргаар олон жил ажилласан. Нийслэл фракцын гол төлөөллийн нэг . Тэгэхээр Ц.Сандуй хэдийдээ офшорт данстай болтлоо хөрөнгөжсөн байж таарах вэ? Энэ тухай та бүхэн бодитой баримттай мэдээлэл байвал хуваалцаарай. Бид араас нь эрэн сурвалжлая.
Д.МАНДАХ