ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР БУЮУ ДӨМӨГ ЯВЖ БУЙ НЭГНЭЭ ДӨНГӨХ МУУХАЙ "МОНГОЛ ЗАН"

2017-09-05  

Улс үндэстэн бүрт зориулсан тамын тогооны үлгэр байдаг. Тэр үлгэрт тамын тогоо бүрийг тусгай харгалзагч манадаг. Харин Монголчуудын унасан тамын тогоо л манаачгүй. Яагаад гэвэл тамын тогооноос гарах гэж буй зүтгэх нэгнийгээ монголчууд өөрсдөө татаад унагачихдаг тухай өгүүлдэг. Энэ үлгэрийг монголчууд бид өөрснөө жигтэйхэн зөвшөөрдөг. Ийм нэгэн муухай зан чанар монголчуудыг дэгээдсээр. Яг энэ үлгэрт гардаг шиг, Засаг огцрох сургаар өөрсдийнхээ место-г ( албан тушаал ) ухах атгаг зорилгоор гүтгэлэг, гутаан доромжлол хосолсон захиалгат нийтлэлүүд ар араасаа хөврөх болов.

Тухайлбал "Эрдэнэс Таван Толгой" ХК нь дураараа нүүрс олборлож, мөнгийг нь завшсан тухай нийтлэлээр эхэлж, түүний захирал Д.Ариунболд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөөр болсноор үргэлжилж, түүнийг шалгах гэтэл гадагшаа зугтаасан болгож "үлгэр зохиож", түүнийгээ түгээж байна.

Захиалагч нь албан тушаал горилсон улс төрч гэдэг нь цаг хугацааны эрхээр тодорно гэдэгт итгэлтэй байна. Мэдээллийг түгээгч нь үнэний мөрөөр ороод, эрэн сурвалжлаад гаргаад ирсэн гэж хэлж чадахгүй нь. Эрэн сурвалжилсан нийтлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үнэр ч алга учир ингэж хэлэв. Эх сурвалжаа зааж нэрлэх, баталгаатай, хөдлөшгүй баримтад түшиглэх, эцэст нь сайтар нягталсны эцэст олон нийтэд түгээх гэсэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шаардлага шалгуур үгүйлэгдэж байна. Гүтгэлэг гэж нэрлэж болно. Тэгэхээр ийм гүтгэлгийг сонин, сайтад нийтлэх нь хэвлэлд өөрт нь туйлын хортой үр дагавартайг сануулах юун. Хэвлэлээр удаа дараа гүтгүүлээд буй, "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Д.Ариунболдын хувьд МОНЦАМЭ агентлагийг удирдаж байсны хувьд Монголын хэвлэлийн салбарыг сайн мэддэг хүний нэг. Тиймээс хүлээцтэй ч хандаж байгаа. Бизнесийн чиглэлээр мэргэшсэн удирдагч. "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийг яг нэг жилийн өмнөөс удирдаж эхэлсэн. Төр сайн менежер байж болно гэдгийг энэ богино хугацаанд харуулж дөнгөсөн. Багаа зөв удирдсаны хүчинд БНХАУ-ын Чалко компанид төлөх 6 жил сунжирсан их өрийг зургаахан сарын дотор барагдуулж, улсаа өрийн дарамтнаас чөлөөлөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг удирдагч гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байх.

Харин нийтлэлийн хувьд дүгнэхэд, улс төрч бүрийн сонирхлыг татаж, сэтгэлийг эзэмдсэн компанийг удирдаж буй түүнийг оролдох шалтаг, шалтгаан олдолгүй ирсэн учир, Засаг огцрох үеийг ашиглах нь зөв гэж үзсэн бололтой. Төгсгөлд нь хэлэхэд, нэгдүгээрт идэж уусан, хоёрдугаарт бие нь өвдөж ерөнхий сайдтай уулзаж ажлаа өгөх тухай чөлөө гуйсан, эцэст нь байцаагдахаас айж, гадагшаа зугтаасан гэдэг бол бүгд үнэнд нийцэхгүй, гүжир гүтгэлэг юм. Гүйцэтгэх захирал Д.Ариунболдын хувьд бие эрүүл, ухаан саруул, гадаадад томилолтоор ажиллаж буйг лавлах "Эрдэнэс Таван Толгой" ХК оршиж буй. Өөрөөс нь асууж тодруулья гэвэл, энэ долоо хоногт эх орондоо ирнэ. Нэг л үнэн гэж бий гэдгийг санацгаая. Дөмөг яваа нэгнээ дөнгөх "муухай" монгол зангаасаа салцгаая гэж уриалья.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
GoGO:Demjij bna odoo yls turuu boliod uvulduu beldie.AMJILT jingiin tsyvaa yavj l bna **** nohoi hytsaj l bdag shuu dee 2017-09-05
aa:yasan ih aldaatai bichtsiin be unshij uzej bgaad aldaagaa hynaad ahin bairshuulval zugeer ym 2017-09-05
Зочин:Үнэн шүү 2017-09-05
хнн:6 жил төлөөгүй өрийг нэг өдөр төлцөн юм шиг бичиж байгааг бодоход гар хөлийнх нь хүн юм шиг байна даа тэр өр нь төлөгдөөд явж байсныг хүн болгон л мэдэж байгаа гэтэл гэнэт энэ хүн орж ирээд л шууд май гээд өгсөн үү хаха энэ сэтгүүлчид **** долоогч нээрээ ****а та нар ГОЁ ШҮҮ хаха 2017-09-05
зочин:Чадаж байгаа хүмүүсээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй 2017-09-05
Zochin:6jil tuluugvi uriig tulsun um shig arai dendvv hudlaa bichih umaakkkk 2017-09-07
Хүн:Улс орны дорой байдал хэтэрлээ энэ засгийн газрыг огфруулах нь зөв шүү.Номтой баяр мэт сайдууд арай л муу ажилласан өөрийн компаниа л бодож байгаагаас биш ард түмнээ бодохгүй шүү 2017-09-07
BAYARAA:Geree zardag asuudlaa hezee bolih yum Ariunboldoo zahiral guia .namiin humuusiin ****haagaa hezee bolih yum zahirlaa hudlaa yum helj humuusiin tarhi ugaahai bol za Munkhbat ta 2 hoir hederhii bayjlaa tiimee .... 2017-09-08
o:Chalko ugch baigaa nuursnii une on duustal 59.33 do****aar uguud baigaa yum be Ariunboldoo 2017-09-08
Ардын нэг:За одоо боль доо дөмөг яваа нь хэний эд бая****ар дөмөг яваад хэнд үйлчлээд байна аа. Эрдэнэс 5 толгойгоос нэг ширхэг талх ч идэж үзээгүй байна.Чи яасан бялдууч муу **** вэ. 2017-09-08
Зочин:Уг нь гайгүй л ерөнхий сайд шүү дээ.Энхболдоос нь холдуулчихбол! 2017-09-09
Ett ajiltan:zaaa bolij uzeechee, Batsuuri zahiraliin uyes l tuluud yavj bsan shdee. Ariunbold bol unen butehgyi gar shdee. Kompaniin udirdlagiin gants ch shuurhai hurald suuhgui, yu bolj bgaag ogt medehgui......Ene hunee hurdan avaarai, ugsun gazar ni. 2017-09-09
нараа:Энэ мэргэжлийн бус нөхөр азтай нь ажил авсан үед нүүрсний үнэ бараг 5 дахин өссөн, азгүй нь тэд тэр их мөнгөөр бүх захирлууд дэндүү тансаглаж байгааг мэдэж байгаа учраас л ийм юм бичиж бултах гэж байгаа юм. Олны үг ортой л байгаа тэгээд эд сандарч байна. Шууд Аудит оруулаад шийдэх хэрэгтэй шүүдээ 2017-09-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?