Хиймлээр, зохиомлоор гэмт хэрэг үүсгэх, түүнийгээ сонгуулийн дараа буюу хэрэг зорилгоо биелүүлсний дараа хүчингүй болгодог нэгэн жишиг Монголын хуулийн ертөнцөд бий болжээ. Сонгуулийн өмнө дуулиан шуугиан болсон бүх хэрэг сонгуулийн дараа хэрэгсэхгүй болдог жишгээр 60 тэрбумын хэрэг замхарлаа. Төрийн албан хаагчдыг дуудаж, мэдүүлэг авсан уу гэвэл авсан. -Төрийн албанд томилогдохдоо Та хэнд, хэдэн төгрөгний авилга өгсөн бэ? гэсэн мэдүүлэгт хамрагдсан 3000 орчим төрийн албан хаагчаас хэн ч авилга өгсөн болон авсан нь тогтоогүй болохыг Прокурорын газраас тогтоож, 60 тэрбумын хэргийг хааснаа мэдэгдэв.
НИТХ-ын дарга Ц.Сандуйтай холбоотой хэргийг ийнхүү хаав. Мөн Монгол улсын ерөнхийлөгч Баттулгыг яллагдагчаар татаад байсан 4,4 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэх Төмөр замын холбогдол бүхий хэргээс Х.Баттулгыг холбогдолгүй болохыг олж тогтоон, яллагдагчаар татсан үйлдлээ прокурорын зүгээс хүчингүй болгожээ. Ийнхүү нэр бүхий дарга нартай холбоо бүхий гэмт хэргийн хавтаст хэргүүдийг нэг нэгээр нь хааж эхэлсэн байна.
Ц.ХИШГЭЭ