ХИЛИЙН ЭРҮҮЛ АХУЙ, ХОРИО ЦЭЭРИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА

2017-09-05  

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Монгол-Хятадын Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд болон 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бээжин хотод баталсан 2 талын хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Манжуур хотод хилийн эрүүл ахуйн хорио цээрийн чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтын үеэр МХЕГ, БНХАУ-ын ЧХШХЦЕГ хооронд  нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед шуурхай мэдээлэл солилцооны тогтолцооны санамж бичиг, Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашаант боомтууд хооронд хилийн эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээрх хамтран ажиллах санамж бичиг, нийт 4 санамж бичигт 2 талаас гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дээрх санамж бичгүүд зурагдсанаар хил дамжин халдварлах хүний хөл хориот өвчин болон бусад халдвараас сэргийлэх механизм бүрдэж, түүнчлэн боомтууд хооронд туршлага солилцох, боловсон хүчнийг сургах, хамтарсан тандалт хийх, мэдээлэл солилцох, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа авах зэрэг хилийн боомтуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бүрдлээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:МХЕГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?