МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДУНДАЖ НАСЛАЛТ ЕРДӨӨ Л 1 ЖИЛ 3 САР

2017-09-05  

-Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж хэлж гарч ирээд, улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн Ч.Сайханбилэгээс өгсүүлээд олон ерөнхий сайдын нүүрийг үзлээ. Хийхээсээ илүү хэлбэрдэх, бүтээхээсээ илүү ярьдаг Ц.Элбэгдоржийн үеийг ч тууллаа. Бүтээн байгуулагч ерөнхий сайд нэр зүүсэн Н.Энхбаярын он жилийг ч санаж байна. Монгол улсын хөгжлийн жолоог атгасан 15 ерөнхий сайдтай сүүлийн 25 жилд учирлаа. Ерөнхий сайдын буюу, Монгол улсын Засгийн газрын дундаж наслалт ердөө л 1 жил 3 сар ажээ. Монголын төр, засгийг тогтворгүй гэж нэрлэдэг нь энэ үзүүлэлттэй холбоотой ажээ.

Тогтвортой ажилласан хоёрхон ерөнхий сайд байдаг. Түүхэндээ, П.Жасрай, Н.Энхбаяр нар ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бүрэн эрхийнхээ хугацааг дүүргэсэн гэдэг. Тэгвэл өнөөдөр Ж.Эрдэнэбат ерөнхий сайдын тэргүүлсэн Монгол Улсын Засгийн Газар ээлжит огцрох босгон дээр тулж иржээ. 2016 оны сонгуулиар МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болоход М.Энхболдыг ерөнхий сайдаар томилогдоно гэдэгт бүгд итгэж байсан. Гэвч тэрбээр улс төрийн өөр нүүдэл хийсэн. Өөрөө ерөнхийлөгчөөр сонгогдох замыг сонгож, ерөнхий сайдаар хэний ч санаанд ороогүй Ж.Эрдэнэбатыг томилуулж дөнгөсөн. Түүний кабинетийг ч намын дарга М.Энхболд өөрөө бүрдүүлж өгсөн гэдэг. Энэ бүгдээс л өнөөгийн улс төрийн задрал эх авсан гэж улс төр судлаачид дүгнэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг намын дарга М.Энхболдын "халаасны хүн" гэж нэрлэдэг ч, улс орны хөгжлийг эргээд харахад, хамгийн зөв хүн Засгийн тэргүүнээр ажиллажээ гэж бодогдоно.

Тэр маш хэцүү, ээдрээтэй, удирдах, удирдуулах ёсоо гээсэн гэсэн шүүмжлэл сонссон Засгийг удирдсан. Тэрбээр эрээвэр, хураавар сайд нараас бүрдсэн кабинетээ амжилтанд хүргэсэн. Энэ амжилтыг нь эдийн засгийн өсөлтийг харуулж буй тоон үзүүлэлтүүд илэрхийлдэг. Ж.Эрдэнэбат Монголын түүхэн дэх шилдэг ерөнхий сайдын нэгээр тэмдэглэгдэн үлдэнэ. Одоо харин энэхүү шилдэг, чамбай ерөнхий сайдын түүний залгамжлагч хэн байх вэ? гэдэг асуудал сонирхол татаж байна. Дараачийн Засгийн газар хэр тогтвортой ажиллахыг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Хэрвээ намын дарга М.Энхболд ерөнхий сайдаар томилогдсон бол нам нь ч хуваагдаж, засаг нь ч огцрохдоо хүрэхгүй байсан гэж улс төр судлаачид нэг дугаар дүгнэж байна. Ийм нэгэн Монголын улс төр...

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Энгийн иргэн би хvртэл М. Энхболд еренхийлегчид битгий ерселдеесей. Яагаад ч гарахгvй дээ оронд нь Нямдоржыг дэвшээсэй гэж хvcэн хvлээж байсан. Гэтэл М. ЭНХБОЛД шунал тачьяалдаа автан хуулийн хамгаалалт , менгендее эрдэж сонгуульд орж ялагдал хvлээж засгаа огцруулж булайгаа чирж байна. Энэ нь ч зев боллоо. Бугшсан хатгийг нь шахаж,идээ бээрээс нь салгаж намыг цэвэрлэж, терее тунгалагжуулж гэмт бvлэглэлийг устгах боломжыг олголоо. М. Энхболдод баярлалаа. Тер маань ариусах болтугай! Хуурай хурай хуурай. 2017-09-05
жамъяан:Ийм тогтворгүй төр засагтай улс орон манай улсаас өөр байдаг болов уу. Энгийн жишээ манай хажууд байгаа ОХУ хичнээн мундаг байна. Ямар төр засгийг хүлээж авлаа. Одоо гэтэл дотоодын үйлдвэрлэл нь хөгжөөд зээл тусламж өгч байна ш дээ. 2017-09-05
Зочин:Эрдэнэбат үнэхээр сайн ажиллаж бгаа засаг уналаа гэхэд одооныхоос дордох л бх даа Засгаа унагаж бг албан тушаалын дон шүгэлсэн урвагч шарваач нар... 2017-09-06
Монгол Оршихуй:Харвардын гх Сайханбилэг,Баярцогт нар Н.Алтанхуягийн зоригтой эхлүүлсэн сайн ажлуудтай ЗГ-ыг унагаад,МУ-д Муухайбалагтай Гунигтнурам болгов??? Энэ нурман дээр Ж.Эрдэнэбат МУ-ыг гэрийн эзний дайтай зоригтой авч, урамтай сайхан залав... Ж.Эрдэнэбатыг залуу хүний хувьд өөрийн гэсэн бодолтой, асуудалд нухацтай ханддаг нь Муухайбалгийн Дубайд хийсэн гэрээнд Сангийн яамны сайдын хувьд дэмжилгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул ажлаас нь огцруулсан гэдгийг сонсоод "Монгол Эр хүн" хэмээн түүгээр бахархаж байлаа би... Ухнаагийн Хүрэлсүх гэгч батгана МАХН-ыг хэд хувааж, ****тсаар өнөөг хүргэлээ... Жаргалтулгын Эрдэнэбат У.Хүрэлсүхийн дэргэд боловсрол,хүмүүжил ёс зүйгээрээ зиндаа дээгүүр гэдэг нь түүний үйлсийг өнөөгийн Монголын эдийн засгийн нөхцлүүд тодорхойлж буйг зон олон бүгд харж байгаа... ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ гх... Ийм ЕС-ыг Хүрэлсүхээр соливол тэр батгана юу хийж чадах??? Хов ярьж,хор найруулж чадах биз??? Батгана жорлон хавиар эргэлддэг бол Зөгий цэцгэн дунд эргэлддэг биз дээ... Зиндаа гэж энэ биз дээ??? Урьд мунхаг нэгэн мэргэнээс дайжаад, сармагчин хөтөлсөн хүнийг дагах үлгэр болох буй за??? МАН дагасан батганууд ЗГ-ыг ****тах үндэслэлээ зөв тавиарай??? Хэн ч биш, бие даан хоолоо олж идэх чадваргүй амьтас НАМуудыг даган хөөрцөглөж, бүхэл бүтэн улсаар минь тоглож, биднийг доромжлох нь гутамшиг??? МУ-ын Үндсэн Хуулиар НАМаар төрд шургах эрх олж авсан бүлэглэлүүд 27 жил цөөхөн монголчуудыг талцуулан, 4,4 жилээр ээлжлэн Төрийн албыг эзэгнэн чадваргүйжүүлж, доройтууллаа... Энэ нь бүр нялх балчир үрсийнхээ азыг сугалаагаар сонжин, цэцэрлэгт явуулах эрхийн төлөө шившигт байдалд оров??? Одоо монголчууд бид энэ заваан байдлын эх болсон НАМуудын Үндсэн Хуулиар төрд шургах боломжийг хааж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд НАМуудыг сонгуульд оролцуулах эрхийг, НАМ гэх үгийг Үндсэн хуулиас хасуулах саналаа өгөцгөөхийг уриалж байна??? Цөөхөн Монголчуудад НАМ хэрэггүй???НАМыг Үндсэн хуулиас хасая??? Одоо уг төсөлд санал авах хугацаа 3 хоног үлдлээ... Ямар саналыг хэр олон хүмүүс өгсөнөөр уг төсөлд өөрчлөлт оруулж, түүнийг дахин эцсийн байдлаар ард нийтээр хэлэлцүүлэх тул үүнд яараарай??? Монгол төрийг минь Тэнгэр өршөөг... 2017-09-06
СЭТГҮҮЛЧ:ЭНЭ ЭНХБАТ ГЭХ ЭТГЭЭД ЮУНД НЬ УЙЛАГНАНА ВЭ.БОЛОХГҮЙ Л БОЛ 1 САР,10 ХОНОГ Ч БАЙСАН ЯАДАГ ЮМ. 2017-09-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?