ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2017-09-05  

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНСУ-ын Үндэсний аврах 119 дүгээр албаны захирагч ноён Ким Сунён тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр орны аврагчдын эрэн хайх, аврах ажиллагааны талаар санал солилцлоо.

БНСУ-ын Үндэсний аврах 119 дүгээр алба нь Монгол Улсын Онцгой байдлын албатай эртний найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд жил бүр 20-40 албан хаагч БНСУ-ын Гал сөнөөгч, аврагчдын сургалтын төвүүдэд богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсаар ирсэн. Алба хаагчдыг сургаж дадлагажуулахаас гадна техник, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэгийг Монгол Улсын Онцгой байдлын албанд үзүүлдэг.    

Уулзалтын үеэр талууд хоёр орны  онцгой байдлын салбарт тогтсон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Дашрамд дурдахад БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2017 оны 07 дугаар сард  БНСУ-ын Үндэсний Галын газар дахин байгуулагдсан бөгөөд тус газрын үндсэн үүрэг нь улс орныхоо хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааг удирдан зохицуулдаг юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?