ДУНД СУРГУУЛИЙГ ХҮҮХДҮҮД “ГАЗ” ҮНЭРТЭЖ АМИА АЛДЖЭЭ

2017-09-05  

Ахуйн хэрэглээнд зориулан худалдаанд гаргаж байгаа бага хэмжээгээр савласан газыг иргэд өргөнөөр авч хэрэглэдэг. Гэвч өсвөр насны хүүхдүүд буруу хэрэглэн мансуурах явдал газар авчээ. Энэ тал дээр хяналт сул байгаа гэхэд нэг их дэгсдэхгүй л болов  уу.

Түүгээр ч зогсохгүй амь насаа алдаж байгаа хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэсэн статистик тоо мэдээ байна. Тухайлбал энэ сарын 4-5-нд шилжих шөнө хоёр ч хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. "СХД-ийн 19-р хороонд амьдрах 14 настай эрэгтэй хүүхэд татаж унаад нас барсан байна" гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад хордож нас барсан байна. Үүнээс гадна БЗД-т амьдардаг 13 настай хүү  мөн л газ үнэртэж амиа алдсан байна. Дээрх хүүхдүүдийн ар гэр ахуйн газыг өргөн хэрэглэдэг байсан бөгөөд ээж аавын хяналт сулаас болж хүүхэд буруугаар ашиглаж байсан нь тогтоогджээ.

Ийм төрлийн гэмт хэрэг ар араасаа шил дараалан гарч байгаа энэ үед эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ анхаарал тавих, нөгөөтэйгүүр ийм төрлийн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулах шаадлага зүй ёсоор гарч байна.

 

 

Ч.БЯМБАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?