Ард иргэд МАН-ыг ажиглаж байна. АН-ын араас орлоо, шившгээ хутгалаа манай нам гэх нэг хэсэг байна. Ингэх нь зөв, одоо өөрчлөхгүй бол хэзээ өөрчлөх юм бэ? М.Энхболдын дарангуйллаас салья гэх нөгөө хэсэг ч байна. Ямар ч гэсэн энэ нам эвлэрэхгүйгээр дотроо хагарлаа. Ямар ч цавуу тус болохгүй болов. Нэг намаас дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд өөр хоорондоо хэл амаа ололцохоо нэгэнт больжээ.
Төсөв хэлэлцэхээс өмнө Засгийн газраа огцруулчихаад, "дуулгавартай" Засгийн газартай болохыг гишүүд хүсэж байна. Төсөв мөнгийг нь тойрогт тусгаж өгдөг ийм нэгэн Засгийг хүсэмжилж байна. Энэ бол Засгийг огцруулахын нэг шалтаг шалтгаан. Нөгөө нь шахааны хүмүүсээ байрлуулах санаархал. Ийм зүйлийг гишүүд хүсэж байна гэдэг нь ил болж байна. Харин ард иргэд УИХ-ын гишүүдтэй санал нийлэхгүй байна. Улс орны эдийн засгийг сайжруулаатах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татаатах, өр ширийг нимгэлээдэх гэх үүднээс л тэдэнд итгэсэн, 76 суудлын 65-ыг нь МАН-д олгосон. Түүнээс биш ээлжилж "хоолонд орж", сайд болцгоож тогло" гэж дэмжээгүй. Тиймээс ард иргэд, сонгогчдын нэрийг барьж Засгаараа, төрөөрөө тоглох гэж буй талархалтай хандахгүй байна. Алдаа гарсан этгээдүүдтэй хариуцлага тооцохыг бол дэмжиж буй, хүлээж ч буй. Энэ засаг огцорвол, цаашид хэд хэдэн удаа ч огцорч болохыг намын гишүүд нь ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Тиймээс 30 гишүүн Засгаа нураавал, 2020 онд сонгогч МАН-тай болон нэр дэвшигчидтэй нь "тооцоо" бодож, тойрохыг зурж, улс төрийн тавцангаас зайлуулна гэдэг ч давалгаа үүссэн байна.
Ц.ХИШГЭЭ