"VTV" ТЕЛЕВИЗИЙН ТУСГАЙ ЦУВРАЛ КОНТЕНТУУД УДАХГҮЙ ДЭЛГЭЦНЭЭ ГАРНА

2017-09-06  

"Бид Монголдоо Хайртай" уриатай"VTV" телевиз гурав дахь жилдээ зуун хувь монгол агуулгатай контентуудыг бэлтгэсээр ирсэн билээ. Телевизийн салбарын мэдээ мэдээлэл,нийтлэл нэвтрүүлгийн олон урсгал дотроос та зөвхөн нэг сувгийг сонгон нийгэм эдийн засаг, улс төр, энтертаймент нэвтрүүлгүүдийг шимтэн үзэх боломжтой.

Бидний бэлтгэдэг "Шударга ярья"  Болдкогийн  ток шоу, "DeFacto багц", "Syndicate talk"  нэвтрүүлгүүд нь Монголын улс төр, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг цаг тухайд нь сэдэвлэн ярилцаж, тэдгээрийн гарц шийдлийг үзэгчийн санаа бодлын хамт тусгадаг контентууд юм.

Харин чөлөөт цаг, амралтад зориулсан "Backstage" "Шөнийн нислэг", "Болдко тэмдэглэл", Шөнийн азтан", "Хотын аялал" зэрэг контентуудаас шинэлэг сэтгэлгээ чөлөөт урсгал нөлөөллийг мэдэрнэ гэдэгт уран бүтээлчдийн зүгээс итгэлтэй байна.

Түүнчлэн Монголдоо анх удаа “Өндөр бооцоот” энтертаймент нэвтрүүлгүүд зөвхөн “VTV” телевизээр үзэгч танд хүрч байна. Тэсвэр тэвчээр, байнгын бэлтгэл, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмж хурцлах  Монголын анхны холимог тулааны "Мастер тулаанчреалити шоу нэвтрүүлгийг "Дэлхийд өрсөлдөх Монгол тамирчныг төрүүлнэ" уриатайгаар зохион байгуулж “Гучин сая” төгрөгийн шагналын сан амлаж байгаа бол Хоолыг урлаг болгох авьяас чадвар, мэдрэмж, ур ухаанаараа долоон үеийн турш өрсөлдөх "Мастер тогооч" шилдэг тогооч шалгаруулах өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг мөн цоо шинэ өнгө төрхтэйгээр үзэгчиддээ хүрэхэд бэлэн болжээ.Хорин сая төгрөгийн шагналтай шоу нэвтрүүлгээс олон чадварлаг тогооч төрөн гарах нь мэдээж.

Дахин нэгэн нууц задлахад Оюутан залуусыг байлдан дагуулаад байсан  "Оюутны байр" ситком цувралын шинэ ангиуд удахгүй дэлгэцнээ гарах гэж байна.

Цоо шинэ контентууд, шинэ өнгө төрхөөр үзэгчиддээ бэлэг барьж байгаа "V" телевиз дээр та сувгаа тааруулаарай.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?