МОНГОЛ УЛС ДАХЬ ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН ЭРХИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2017-09-06  

Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар санал солилцлоо

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка, улс төрийн ахлах зөвлөх М.Фумагалли, төслийн ажилтан Михайл Ангерман нар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нартай уулзав.

Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын төлөөлөгчид манай улсад анх удаа айлчилж буй бөгөөд Комиссарын албаныхаа үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улс дахь үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь байгуулагдсан цагаасаа үндэстний цөөнхийн эрхийн асуудал анхаарал хандуулж ирсэн бөгөөд ялангуяа казах, тува хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээний ажлыг хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2004, 2010 илтгэлүүдэд үндэстний цөөнхийн эрхийн асуудлыг тусгайлан оруулж санал, зөвлөмжийг холбогдох албан тушаалтан, байгууллагуудад хүргүүлж, УИХ, Засгийн газраас тухайн асуудлаар тогтоолуудыг баталж хэрэгжүүлж ирсэн юм.

 
 
ЭХ СУРВАЛЖ:ХЭҮК
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?