Үндэсний Статистикийн Хороо 2002 оноос хойш Дэлхийн Банктай өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, статистикийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж байгаа.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам, нийгмийн судалгааны газрын дарга Д.Оюунчимэг болон Өрхийн орлого, зарлагын судалгааны албаныхан Дэлхийн банкны Ядуурал ба тэгш байдлын олон улсын судалгааны ахлах эдийн засагч Самуэл Фрейжи Родригизийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтран тооцож эцэслэсэн 2016 оны ядуурлын тооцооны үр дүнг танилцуулах тухай ярилцахаас гадна цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар, санал бодлоо солилцлоо.
ЭХ СУРВАЛЖ:ҮСХ