ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

2017-09-08  
Нийслэлийн цагдаагийн газраас их, дээд сургуулиуд тэр дундаа Монголын үндэсний их сургуультай 2012 оноос хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хэв журам сахиулах чиглэлээр “Оюутны эргүүл”-ийг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр Монголын үндэсний их сургуульд “Оюутан цагдаа-2017” их, дээд сургуулийн оюутны эргүүлийн нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газар, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, Монголын Оюутны холбоо, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөл оролцож “Оюутны эргүүл”-д ажиллах залууст амжилт хүссэн юм.
 
 

ЭХ СУРВАЛЖ:ЦЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?