ХОТЫН ДАРГА МҮОНРТ-ИЙН ҮЕ ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛЧДЭД 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2017-09-08  

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний  олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний  олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Нээлттэй өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцон, телевизийн үе үеийн уран бүтээлчдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Одоогоос хагас зуун жилийн өмнө  Азийн цээжинд  орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт  шидэт хайрцаг заларч,  улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт  үнэтэй хувь нэмэр оруулсан  уран бүтээлүүд  төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон  үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа  Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол  Монголын нийт ард түмний баяр юм.  Тиймээс миний бие  хотын даргын хувьд,  жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг  дэвшүүлж  байна. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийнхээ түүхт ойтой нас чацуу шахуу нэвтрүүлэгүүд  олон бий.  Тухайлбал  тус телевизийн хамгийн оргил цагт гардаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр нь өнгөрсөн хагас зууны турш  үзэгчдээсээ хамгийн өндөр үнэлгээ авсаар ирсэн нь уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн гэж боддог.  Түүнчлэн “Соёл эрдэнэ” теле сэтгүүл,  “Ургацын далай” , “Төл таван эрдэнэ” нэвтрүүлэг,  спортын хөтөлбөрүүд,  танин мэдэхүйн болон хүүхэд залуучуудад зориулсан  уран бүтээлүүд нь  үзэгч бидний талархалыг хүлээсээр байна.  Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?