ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ГОЛ ШАЛТГААН НЬ ЕРДӨӨ Л ХУУЧИН БОЛОН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ШИНЭ ТОМИЛГОО

2017-09-09  

Улс төрчдийн уран донгодолтыг сүүлийн 27 жил сонслоо. Сүртэй, ухаантай царайлан үг хэлцгээлээ. Ядуурлыг дор нь бууруулчих, ажилгүйдлийг маргааш шийдчих, том том мега төслүүдийг ирэх сард эхлэх боломжтой юм шиг ярьцгаалаа. Улс орныг дор нь хөгжүүлчих юм шиг үг хэлцгээлээ. Мэргэжлийн, тэгээд маш чадварлаг багаар улс орныг удирдуулна гэж сэнхрүүллээ. Шударга ёсыг сэргээх, хариуцлагыг тооцох амлалтаа одоо л биелүүлэх нь гэж санууллаа. Энэ бүхний эцэст Засгаа бүхэлд нь дарж авч, санасандаа хүрэв. Чадвартайгаа харуулсан сайдыг нь кабинетэд улируулан үлдээх ,сул, ажлаа мэдэхгүй сайдыг чөлөөлөх, Засгийн Газрын кабинетэд хэсэгчлэн хандах тухай саналыг ч огт хэрэгссэнгүй. Сайхан амласан, иргэдийн чихэнд " цэцэг ургуулсан" улс төрчдийн ээлжит амлалт нь шинэ сонин сонсогдсонгүй. Засгийг огцруулснаар шинэ хүмүүс албан тушаалд хүрэх, шинэ томилгоонд хамрагдах л боломж нээгдлээ. Улс төрчид үүнийг л хүлээж байсан. Харин энэ боломж ард иргэдэд хамааралгүй бөгөөд, хүртээлгүй. Тиймээс Засагт гарсан энэ нөхөд жилийн дараа, цаашлаад сонгуулийн өмнө дахин шалтаг, шалтгаан бүү тоочоосой гэж хүсье. Монголын төр дүлийрчээ. Улс орон ядуурчээ. Төрд итгэх итгэл нуржээ. Түмэн олон нь дөжирчээ. Ийм л нийгмийг улс төрчид сүүлийн 26 жил цогцлоожээ. Тиймээс иргэд өөрчлөгдөх цаг болсон байна. Амлалтыг нь нэхдэг, хариуцлага тооцдог тогтолцоонд шилжиж байж л энэ " үлгэрийг" таслаж чадна.

 

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?