Намд элсэнэ гэдэг бол карьер хөөнө, улс төрийн нам байгуулна гэдэг бол Засгийн эрхийн төлөө тэмцэнэ гэсэн үг. Эцсийн зорилго бол Засгийн эрхийг авах гэж ойлгож болно. Засгийн эрхийг авах МАН доторхи тэмцэлд шадар сайд У.Хүрэлсүх ба түүний баг эхний ялалтаа байгууллаа. Засгийг огцруулж дөнгөлөө. Дараачийн алхам нь МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг Монгол улсын 30 дахь ерөнхий сайдыг ерөнхийлөгч Баттулгатай зөвшилцөн томилох ёстой. Тэгэж байтал Намын бага хурал, бага хурлаас зарлах МАН-ын Их Хурал залгана. МАН-ын Удирдах Зөвлөл, Бага хурлын гишүүдийг сонгох Ээлжит бус Их Хурал нь маш их тэмцэл дунд өрнөнө гэдгийг амлаж байна. Намын Их Хуралд аль тал нь ялалт байгуулснаас шинэ Засгийн газрын хувь заяа шууд хамаарах болно. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нарын нэр одоогоор яригдаж байгаа ч У.Хүрэлсүхийн нэрийг ерөнхийлөгч Х.Баттулга хүлээж буй. Тэгэхээр У.Хүрэлсүхийг ерөнхий сайд болоход саад тотгор алга. Ц.Нямдорж МАН-ын Их Хурлын дараа УИХ-ын даргын сэнтийд заларна. Тиймээс шадар сайдад Ж.Энхбаяр, Аюурсайхан нарын нэрийг дэвшүүлэх магадлалтай. Сангийн сайд болох гэж зүтгээд " доголон нулимстай" хоцорсон Хүрэлбаатарын нэр сангийн сайдад, Барилга хот байгуулалтын сайдад зүтгээд Мөнхбаярт ялагдсан Цогтбаатар гадаад хэргийн сайд болно гэсэн бор шувуу Төрийн Ордон болон Намын Цагаан Ордноос халин нисэх болжээ. Засгийн газрыг дарж авсан МАН-ын бүлэг бялуугаа хэрхэн хуваах тухай асуудалд толгойгоо гашилгах цаг иржээ. Өөрөөр хэлбэл томилгоо. Төрийн шат шатны албан тушаалтнууд улс төрийн доргилтод өртөх нь энэ .
Ц.ЭНХБАТ