ГАНЦААРДАХ ӨВЧИН

2017-09-11  

Сэтгэл зовж байгаа хүн туйлын ихээр уйтгарлаж, гунигладаг бас энергиэр дутагдаж сэтгэл гутралд орно. Хүмүүс ихэвчлэн маш ноцтой гунихралд орсон үедээ эмчид үзүүлдэг. Хайртай хүмүүс, найз нөхөд, хамт олон дундаа байхдаа хүн ганцаардах нь илүү сэтгэл зүйн шинжтэй байдаг. Тухайн хүнд ямар нэг зүйлд хэт санаа зовсон, хүлээсэн эсвэл тухайн орчин нөхцөл тааламжтай бус сэтгэгдэл, мэдрэмжээс ганцаардал үүсдэг.

Харин ганц бие амьдралын /бэлэвсрэх, салах/ ганцаардал нь биологи, нийгэм, сэтгэл зүйн учир шалтгаантай байдаг. Хүн өөрийгөө ганцаардаж байна гэж мэдэнгүүт өөртөө сайнаар тусалж чадна. Үүнд, ажлын байран дээрээ ганцаардах, хайртай хүнээсээ хол амьдрах сэтгэл мэдрэмжээ хуваалцаж чадахгүй байснаас ганцаардах, зөрчил маргаанаас болж ганцаардах гэх мэт. Одоо үед залуучуудын хэт их сонирхлыг татах болсон интернет орчин ганцаардлыг үүсгэх, ганцаардалд орж байгаагаа мэдэхгүй байгаа нь нийгмийн амьдралд их хор нөлөө авчрах боллоо. Бага наснаасаа ганцаардалд орж шилжилтийн насанд ирэхэд ганцаардах өвчинд нэрвэгдэж байна.

Шинж тэмдгүүд

Унтахаа болих, хоол идэх дургүй болох, аливаа зүйлд их залхуурах, ажил, амьдралаа зохицуулахдаа өдрөөс өдөрт идэвхгүй болох зэргээр сэтгэл гутрал маш олон шинж тэмдгээр илэрдэг. Амьдрал хар бараан уйтгар гуниг хэвийн үзэгдэл байдаг. Гэвч ямар ч аз жаргалгүй байх ба сэтгэл гутрал хэдэн долоо хоногоор үргэлжлэх юм бол хэн нэгний тусламж заавал авах хэрэгтэй болдог. Хүмүүс айдас түгшүүртэй ямар нэгэн юмны талаар сэтгэл зовсон байдалтай байдаг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралаа зохицуулах явцад айдас нөлөөлснөөр тухайн хүн невроз буюу мэдрэлийн өвчнөөр өвчилдөг. Энэ нь даамжирсаар жигд бус амьсгалах, зүрхний цохилт түргэсэх, даралт ихсэх булчин өвдөх болон хөлрөх, захын судасны хэт их агшилтаас үргэлж даарах зовиурыг үүсгэнэ. Цусанд Серотонин, Допамин зэрэг дааврын ялгаралт муудсанаас стресс сэтгэцийн тодорхой шинж тэмдэг илэрдэг. Бусад хүмүүстэй харилцахад их хүндрэлтэй байдаг. Ямар нэг зүйлээс айх, гэнэт баярлах, хоол идэх эмгэгийн хам шинж илэрдэг.

Урьдчилан сэргийлэх

Ганцаардлаа давуу талаа болгон ашиглаж болно. Ганцаараа түр хугацаанд байх нь давуу талаа сайжруулах боломж олгодог. Ганцаардал нь мөн бүтээлч байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Жишээ нь : Хийж дуусгаагүй ажлаа хийж дуусгах, шинийг олж мэдэх, сурах, сурсан зүйлээ улам сайжруулахад гэх мэтээр ашиглаж болно. Зарим хүмүүсийг тэдний  ганцаардал алдартай зураач, яруу найрагч, хөгжмийн зохиолчид болоход нь хөтөлсөн байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдэд маш сайн анхаарал тавих, ганцаардлын шинжтэй хүүхдийг спорт, урлагт сонирхолтой болгох, хэт хамаарал, донтолтоос сэргийлэх нь чухал. Сэтгэцийн шинж тэмдэг илэрсэн үед сэтгэцийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

 

 

Б.БАТ-ОРГИЛ /ХҮНИЙ ИХ ЭМЧ/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золбоо:Ганцаардлаа яаж даван туулах юм бэ 2021-03-22
Нурка:Ганцаардлаа даван туулах арга зам байгаа юу?? 2022-03-22
Тулгаа:Ганцаардасаар байгаад сүүлдээ залхаж амиа хоролмоор санагдаж байна 2022-09-18
Даулет:Нээх сонин, гэр бүл үр хүүхэдтэй хэрнээ маш их ганцаардаж байна. 2023-06-03
Тунгалаг:Эмчилгээ бна уу Мартах нь бүр ихдээд ьоо бичиг үсгээ мартсан 2023-07-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?