ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЦАЛГАРДУУЛАЛГҮЙ, ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2017-09-12  

Эрчим хүчний салбарын шуурхай хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцолж ярилцав. Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгөхөд бэлэн болсон бөгөөд нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгааг танилцууллаа. Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор цахилгаан сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх зэрэг ажлын явцыг мэдээлэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулалгүй, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг болголоо. 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?