ЭЗЭМШИЛ ГАЗРАА ӨМЧЛӨХ АЯН СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЯВАГДАЖ БАЙНА

2017-09-12  

Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4 өдөр эхэлсэн аян Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хороодод явагдаж байна. Өнөөдрийн байдлаар найман хорооны 104 иргэний хүсэлтийг хүлээн аваад байгаа бөгөөд энэ сарын 20 өдөр хүртэл тус дүүрэгт ажиллана.

Дараа нь Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хороодод 2017.09.25-2017.10.28 өдөр хүртэл сарын хугацаанд ажиллаж, иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлнэ.

Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.

Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна. 

Иргэд эзэмшил газраа өмчлөхийн тулд дараах материалыг бүрдүүлсэн байхыг анхааруулж байна. Үүнд:

1.Газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө.
2.Хорооны Засаг даргын тодорхойлолт 
3.Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувыг хавсаргана/
4.Иргэний үнэмлэхний хуулбар 
5.Газрын кадастрын зураг /эх хувь/ 
6.Газрын төлбөр төлсөн баримт

 

 

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?