“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

2017-09-12  

Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах  бүсэд авч хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулах, өвлийн улирлын бэлтгэл ажил хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-22-нд  Сүхбаатарын талбайд  болох юм.

Жил бүр болдог энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд  ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг  оруулж ирдэг эсвэл зохион бүтээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцох боломжтой. Тиймээс уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд саналаа нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт ирүүлнэ үү гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?