АЗИЙН ТАНХИМЫН БОЛОН ТУЛААНЫ СПОРТЫН НААДАМД МОНГОЛЫН ТАМИРЧИД ОРОЛЦОНО

2017-09-12  

Ази тивийн танхимын болон тулааны спортын тавдугаар их наадам Туркменстаны Ашгабат хотноо есдүгээр сарын 17-27-ны хооронд болно. Наадамд нийт 63 улсын тамирчид спортын 21 төрлөөр өрсөлдөх юм. Энэ удаагийн наадамд Монголын баг спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон байна. 

2005 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдсан Азийн танхимын болон тулааны спортын наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, долоон мөнгө, 14 хүрэл, нийт 23 медаль хүртэж байсан юм. 2005 онд Тайланд улсын Бангкок, 2007 онд Макао, 2009 онд Вьетнам улсын Ханой хотод Азийн танхимын спортын наадам нэртэйгээр, 2009 онд Тайландын Бангкокд Азийн тулааны спортын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байсан тус наадмыг 2013 онд БНСУ-ын Инчён хот Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр зохион байгуулах болсон юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?