ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЧИНГИС ХОТОД ЭХЭЛЛЭЭ

2017-09-13  

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрууд, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын мэргэшүүлэх сургалт Чингис хотод амжилттай явагдаж байна.

Сургалтын арга хэмжээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын Тусгай газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн арга хэмжээ хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, цагдаагийн ерөнхий газрын хоёр дахь даргаар ажиллаж байсан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжиллээ.

"Цагдаагийн гавьяа" тэмдгээр Хэнтий аймгийн ИТХ дарга Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр, "Спортын алдар" тэмдгээр Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Чинзориг, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбатыг шагнасан.

ЦЕГ-ын "Хүндэт жуух" бичгээр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Норовлин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Мандахбаяр, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбашагай нар тус тус шагнагдлаа.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан юм.

 

 

 

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?